Wisdom

Олон улсын харилцаа, худалдааны чиглэлээр сурж байгаа болон сонирхсон хүн бүрт зориулав

Дэлхийн худалдааны байгууллага

2009-07-27 16:44

Дэлхийн худалдааны байгууллага

Байршил: Женев, Швейцарь

Байгуулагдсан: 1995 оны 1-р сарын 1

Бий болсон: Уругвайн үе шатны хэлэлцээ (1986-1994)

Гишүүнчлэл: 134 улс ( 1999 оны 2 сарын байдлаар )

Төсөв: 1999 оны хувьд 2 сая шв.франк

Нарийн бичгийн дарга нарын орон тоо- 500

Удирдлага: Ерөнхий захирал

Гүйцэтгэх үүрэг:

·         ДХБ-уудын хэлэлцээрүүдийг эрхлэн явуулах

·         Худалдааны хэлэлцээний талбар байх

·         Худалдааны маргааныг зохицуулах

·         Үндэсний худалдааны бодлогод мониторинг хийх

·         Хөгжиж буй орнуудад техникийн туслалцаа үзүүлэх, сургалт явуулах

·         Олон улсын бусад байгууллагатай хамтран ажиллах

Бүтэц:

ДХБ нь 130 гаруй гишүүнтэй бөгөөд гишүүд нь дэлхийн худалдааны 90 гаруй хувийг эзэлдэг. Шийдвэрийг нийт гишүүдийн хэлэлцээнд гаргадаг. Энэ нь гол төлөв нийтийн тохиролцоо гэсэн үг. Олонхийн санал мөн зөвшөөрөгддөг боловч үүнийг дэлхийн худалдааны байгууллага хэзээ ч хэрэглэж байгаагүй бөгөөд ДХБ-д өвөө залгамжлуулагч ТХЕХ (Тариф худалдааны ерөнхий хэлэлцээр) нь маш ховор хэрэглэдэг байсан. ДХБ-ын хэлэлцээрүүдийг гишүүн бүх орны парламент соёрхон баталсан. ДХБ-ын шийдвэр гаргах дээд байгууллага нь 2 жилд наад зах нь нэг удаа хуралддаг Сайд нарын бага хурал юм.

            Түүний дараагийнх нь Ерөнхий зөвлөл (гол төлөв элчин сайдууд, Женевт суугаа төлөөлөгчийн тэргүүн нар, заримдаа гишүүн орнууд нийслэлээсээ илгээсэн албаны хүмүүс оролцдог) бөгөөд тэрээр Женев дахь төв байранд жилд хэд хэдэн удаа хуралддаг. Ерөнхий зөвлөл мөн худалдааны бодлогыг хянан үзэх болон Маргаан шийдвэрлэх байгууллагынхаа хувьд хуралддаг.

            Дараагийн түвшин нь бараа үйлчилгээ, оюуны өмчийн зөвлөлүүд бөгөөд тэд ажлаа Ерөнхий зөвлөлд тайлагнана. Хэд хэдэн мэргэжлийн хороод, ажлын хэсгүүд ажилладаг бөгөөд  тэдгээр нь тухайлсан хэлэлцээрүүд болон хүрээлэн байгаа орчин, хөгжил, гишүүний өрөгдөл, бүс нутгийн худалдааны хэлэлцээр  зэрэг бусад салбарыг хариуцдаг. 1996 онд Сингапурт болсон Сайд нарын бага хурал 3 ажлын хэсгийг энэ бүтцэд нэмж оруулсан. Тэдгээр нь худалдаа болон хөрөнгө оруулалтын харилцаа, худалдаа болон өрсөлдөөний бодлогын уялдаа холбоо, засгийн газрын худалдан авалтын ил тод байдлыг хариуцдаг. 1998 онд Женевт болсон Сайд нарын хоёрдугаар бага хурлын үеэр сайд нар ДХБ нь мөн цахим худалдааны салбарыг судлах бөгөөд энэ зорилтыг нэгэнт ажиллаж  байгаа зөвлөл, хороодод хуваарилан хариуцуулах нь зүйтэй гэж үзсэн.

 

Нарийн бичгийн дарга нарын газар

            ДХБ-ын НБДНГ нь Женевт байрладаг бөгөөд 500 орчим орон тоотой , түүнийг Ерөнхий нарийн бичгийн дарга удирддаг. Энэ нь Женевээс өөр газар төлөөлөгчийн газар байдаггүй. Шийдвэрийг гишүүд өөрсдөө гаргадаг учир олон улсын бусад хүнд суртлын байгууллагад олгосон шиг шийдвэр гаргах үүрэг НБДНГ-т байхгүй.

            НБДНГ-ын ерөнхий үүрэг нь холбогдох зөвлөлүүд, хороод болон сайд нарын бага хурлуудад техникийн дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ хөгжиж буй орнуудад техникийн туслалцаа үзүүлэх, дэлхий дахины худалдаанд гүн шинжилгээ хийх, ДХБ-ын үйл ажиллагааг өргөн олон нийт болон хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тайлбарлана. НБДНГ нь мөн маргаан шийдвэрлэх үйл ажиллагаанд хуулийн зөвлөгөө , ДХБ-ын гишүүн болохыг хүссэн засгийн газруудад зөвлөгөө өгнө. Жилийн төсөв нь 122сая шв.франк байдаг.

 

ДХБ-ын хэлэлцээрүүд

Худалдаа аль болох шударга, бодит байдал дээр чөлөөтэй байх явдлыг хэрхэн хангах вэ. дүрэм журмыг хэлэлцэн тохиролцож тэдгээрийг баримталж ажиллах замаар гэж болно. ДХБ-ын дүрэм журам болох хэлэлцээрүүд нь гишүүн орнуудын хоорондын хэлэлцээний үр дүн юм. Өнөөгийн багц нь 1986-1994 онд явагдсан Уругвайн үе шатны  хэлэлцээний үр дүн бөгөөд тэдгээр нь анхны Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийг өөрчлөн сайжруулсан.

            ТХЕХ нь одоо ДХБ-ын  бараа худалдааны зарчмын дүрмийг агуулдаг гэсэн үг. Уругвайн үе шат нь, түүнчлэн үйлчилгээний худалдаа, оюуны өмчийн холбогдох асуудал, маргаан шийдвэрлэх болон худалдааны бодлогыг хянан үзэхтэй холбогдсон шинэ дүрэм журмыг бий болгосон. Эцсийн багц нь 30000 орчим хуудас болох бөгөөд энэ нь 60 орчим хэлэлцээр болон гаалийн татварын хэмжээг бууруулах, үйлчилгээний зах зээлээ  нээх зэрэг тодорхой салбарт тухайлсан гишүүн орнуудын авсан үүрэг амлалтаас(жагсаалт) бүрдэнэ. Энэхүү хэлэлцээрээр дамжуулан ДХБ-ын гишүүн орнууд тэдгээрийн эрх, үүргийг бий болгож байгаа худалдааны үл ялгаварлан гадуурхах тогтолцоог хэрэгжүүлнэ. Гишүүн орон бүр түүний экспорт нь бусад орны зах зээл дээр шударга нөхцөлд авах болно гэдгийг баталсан баталгаа авна. Гишүүн бүр өөрийн зах зээл дээр байдагтай адил нөхцөлийг олгохоо амладаг. Энэхүү тогтолцоо нь хөгжиж буй гишүүнд өөрийг үүрэг амлалтыг хэрэгжүүлэхэд нь зарим уян хатан нөхцөл олгоно.

Бараа

Бүх зүйл барааны худалдаанаас эхлэлтэй. 1947-1994 он хүртэл ТХЕХ нь гаалийн бага татвар ногдуулах болон худалдааны бусад тотгорыг багасгах хэлэлцээний талбар болж байсан бөгөөд ТХЕХ-ийн эх бичвэр нь үл ялгаварлан гадуурхах зэрэг чухал дүрэм журмыг бий болгосон. 1995 оноос эхлэн шинэчлэн боловсронгуй болгосон ТХЕХ нь ДХБ-ын барааны худалдааны суурь хэлэлцээр болсон. Тэр нь ХАА, сүлжмэл эдлэл зэрэг тусгай салбар, улсын худалдаа , бүтээгдэхүүний стандарт, татаас болон дэмпингийн эсрэг авсан арга хэмжээ зэрэг тусгай асуудлыг тусгасан хавсралтуудтай.

Үйлчилгээ

Хилийн чанадад бизнес хийх сонирхолтой банк, даатгалын компаниуд, цахилгаан холбооны пүүсүүд, жуулчин эрхлэгчид, зочид буудлын сүлжээ, тээврийн компаниуд урьд нь зөвхөн барааны худалдаанд хэрэглэж байсан шударга, чөлөөт худалдааны адилхан зарчмыг хэрэглэх боломжтой болсон. Эдгээр зарчмууд нь Үйлчилгээний худалдааны шинэ ерөнхий хэлэлцээрт(ҮХЕХ) тусгалаа  олсон. ДХБ-ын гишүүд ҮХЕХ-ийн дагуу  өөрсдийн үйлчилгээний ямар салбарыг гадаадын өрсөлдөөнд зориулан нээх, зах зээлээ хэрхэн нээх талаар мэдэгдэх замаар тусгайлсан үүрэг амлалт авсан.

Оюуны өмч

Агуулга зохиомжийнхоо хувьд ДХБ-ын  оюуны өмчийн хэлэлцээр нь бараа болон хөрөнгө оруулалтын дүрэм журамтай адилхан. Энэ дүрэм нь зохиогчийн эрх, барааны тэмдэг, газар зүйн нэрийг бүтээгдэхүүн, үйлдвэрийн дизайн, интеграл ороомгийн байршлын загвар, худалдааны нууцтай нэгэн адил мэдээллийг нууцлах зэрэгт хэрхэн хэрэглэхийг тодорхойлох бөгөөд худалдаатай холбогдсон үед оюуны өмчийг хамгаалах ёстой.

Маргаан шийдвэрлэх

Маргаан шийдвэрлэх тухай харилцан ойлголцох баримт бичгийн худалдааны маргааныг шийдвэрлэх талаарх ДХБ-ын дэг журам нь эдгээр журмыг зайлшгүй биелүүлэхийг шаарддаг бөгөөд инэснээр худалдааны эргэлт хурдсах найдвар бий болдог. Улс орнууд хэрэв хэлэлцээрээр олгогдсон эрх нь зөрчидсөн  гэж үзвэл маргаанаа  ДХБ-д шилжүүлнэ. Тусгайлан томилогдсон , бие даасан мэргэжилтнүүдийн шийдвэр нь хэлэлцээр буюу тухайлсан орны үүрэг амлалтыг тайлбарлах  явдал дээр үндэслэнэ. Энэхүү тогтолцоо нь улс орнуудад маргаантай асуудлаа зөвлөлдөөний замаар шийдвэрлэхэд тусалдаг. Ингэж чадаагүй тохиолдолд мэргэжилтнтий хэсэг авч хэлэлцэх буюу хуулийн үндсэн дээр ажилладаг давах шатанд хандах  эдгээр шат дараалсан журмыг болгоомжтой хэрэглэх боломжтой. Энэ тогтолцоонд итгэх итгэлцлийг ТХЕХ-ийн оршин тогтнох бүхэл бүтэн хугацааны туршид 300 маргаан шийдвэрлэх байсан бол ДХБ байгуулагдсанаас хойш 1999 ойн хүртэл 167 хэргийг ДХБ-д шилжүүлсэн байдлаас харж болно.

Бодлогыг хянан үзэх

Худалдааны бодлогыг хянан үзэх тогтолцооны зорилго нь ил тод байдлыг хангах , улс орнуудын баталсан бодлогыг илүү ойлгох явдлыг бий болгох болон тэдгээрийн хүчин чармайлтыг хэрэгжүүлэхэд туслах явдал юм. Зарим гишүүн орнууд, түүнчлэн хянан үзэх явдлыг өөрсдийн худалдааны бодлогын бүтээлч байдлыг бий болгодог гэж үздэг. ДХБ-ын НБДНГ-ын илтгэлийг агуулсан хянан үзэх асуудал бүрийг тогтмол гүйцэтгэх ёстой. ДХБ байгуулагдсанаас хойш 54 гишүүний худалдааны бодлогыг хянан үзсэн болно.

 

ДХБ-ын худалдааны тогтолцооны 10 ашиг тус

1.      Энэхүү тогтолцоо нь энхийг тогтооход тусална. Худалдаа хийдэг хүмүүс өөрсдийн хэрэглэгчдийг тэмцэлдүүлэх дургүй.

2.      Маргааныг бүтээлчээр зохицуулна. Маргаанд оролцогч талууд үргэлж хэлэлцээрүүдтэй нийцүүлэхийг чармайдаг.

3.      Дүрэм журам нь бүхний амьдралыг хялбарчилна. Жижиг орнууд наймаацалдах өргөн боломжтой болж, том орнуудын хувьд асуудал нь хялбар болдог.

4.      Чөлөөт худалдаа нь амьдралын өртгийг хямдруулна. АНУ Японы машиныг хязгаарласнаар бүх машины үнийг өсгөж АНУ-ын үйлдвэрлэлд ажлын байр алдагдахад хүргэсэн.

5.      Энэ нь бүтээгдэхүүн болон чанарын илүү сонголтыг хангана

6.      Худалдаа нь орлогыг нэмэгдүүлнэ. Нэгдмэл орлого болж байна гэдэг нь засгийн газруудад ах үүсвэрийг дахин хуваарилах боломжийг нэмэгдүүлдэг.

7.      Худалдаа нь эдийн засгийн өсөлтөд түлхэц өгнө. Бодлогоо болгоомжтой тодорхойлох нь чөлөөт худалдааны ажлын байр нэмэгдүүлэх боломжийг нэмэгдүүлнэ. Ялгаварлан гадуурхах нь худалдааг улам хүндрүүлдэг.

8.      Үндсэн зарчмууд нь амьдралыг илүү үр ашигтай болгоно. Ижил нөхцөл бүхэнд тустай. Ил тод дүрэм журам болон зохицуулалт чухал.

9.      Засгийн газрууд нь лоббигоос хамгаалдаг. Засгийн газрууд хүчирхэг лоббиг няцаах боломжтой.

10.  Тогтолцоо нь цэвэр засгийн газруудад тусална. Дүрэм журам нь авилгалын боломжийг бууруулдаг.

 

ДХБ-ын тухай үл ойлголцох нийтлэг 10 асуудал

1.      ДХБ бодлогыг хүлээн тулгадаг. ДХБ нь засгийн газруудад өөрсдийн худалдааны бодлогыг хэрхэн удирдан чиглүүлэхийг хүсдэггүй. Энэ нь гишүүнчлэлийн үүрэг давамгайлсан байгууллага юм.

2.      ДХБ ямарч үнээр худалдааг чөлөөлөх зорилготой. Энэ нь хэрэг дээрээ улс орнууд хоорондоо наймаалцах асуудалд юм.

3.      Арилжааны сонирхлыг... хөгжлийнхөөс болон. ДХБ-ын хэлэлцээрүүд хөгжлийг түлхүү анхаарсан заалтууд дүүрэн.

4.      ... хүрээлэн байгаа орчныхоос. Олон заалтууд хүрээлэн байгаа орчны тухай авч үзсэн байдга.

5.      ... эрүүл мэнд болон аюулгүй байдлынхаас дээгүүр тавьдаг. Хэлэлцээрүүдийг ДХБ-ын гишүүн засгийн газрууд хэлэлцээний замаар тохиролцсон бөгөөд тиим ч учраас хэлэлцээрүүд нь тэдгээрийн ашиг сонирхлыг тусгадаг.

6.      ДХБ ажлын байрыг үгүй болгож өмчийн байдлыг доройтуулна. Худалдаа нь ажлын байр бий болгох болон ядуурлыг бууруулах хүчирхэг хэрэгсэл юм.

7.      ДХБ-ын өмнө жижиг орнууд хүчин мөхөсдөнө. ДХБ-гүйгээр жижиг орнууд сул дорой байна. ДХБ тэдгээрийн наймаалцах боломжийг нэмэгдүүлдэг.

8.      ДХБ нь лоббигийн хүчирхэг хэрэгсэл мөн. ДХБ-ын тогтолцоо нь засгийн газруудад ашиг сонирхлыг багасган, нөлөөллийг бууруулах арга хэрэгслийг санал болгодог.

9.      Буурай орнууд ДХБ-д хүчээр нэгдэн ордог. Ихэнх орнууд ДХБ-ын тогтолцоонд багтах нь түүнээс гадуур байхаас илүү гэдгийг мэдэрч байдаг. Тийм ч учраас гишүүн болохоор хэлэлцээ хийж буй орны жагсаалтад худалдаанд оролцогч том жижиг үндэстнүүд аль аль нь ордог.

10.  ДХБ ардчиллаас ангид байдаг. ДХБ-д шийдвэрийг гол төлөв нийтийн тохиролцоогоор гаргадаг. Зарчмын хувьд олонхийн дүрмээс илүү ардчилалтай, учир нь орон бүр зөвшөөрөх ёстой.

Ангилал : Олон Улсын Байгууллагууд | Нийтэлсэн : Wisdom | Уншсан (3004) | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. лхагвадорж :
    2013-02-19 20:46

    та бүхэнд баярлалаа тодорхой мэдээлэл өгсөнд

  2. лхагвадорж :
    2013-02-19 20:43

    \\

  3. Бямба-Эрдэнэ :
    2013-02-07 21:10

    ГИШҮҮН ОРНУУДАА ОРУУЛААД ӨГӨӨЧ

  4. Малч удмын Монгол залуу :
    2012-05-08 20:48

    medeellee shinechilne uu

  5. од :
    2011-10-03 11:03

    хэрэгтэй мэдээлэл байна гэхдээ нэгдэж орсон улсуудын нэр нь байхгүй байна.

  6. Молор-Эрдэнэ :
    2011-03-03 19:42

    Баярлалаа надад яг хэрэгтэй байсан материалыг оруулсан байна. Энэнээс хойш эндээс хэрэгтэй байгаа юмаа хайж байна аа.

  7. altangerel :
    2010-03-03 21:57

    ene uneheer gaihaltai haanas olhoo medehgui bsan yum ta buhend bayarrllaa

  8. Ганаа :
    2009-10-30 13:15

    Худалдааны талаарх сургалтын материал ном илүү ихийг оруулж өгөөч.Бас ОУ-н байгууллагын талаар ямар номнууд,интернэт хаягаас олж болохыг тавьж өгвөл их сайн байна. Баярллаа.

Сэтгэгдэлийн тоо : 8

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл