Wisdom

Олон улсын харилцаа, худалдааны чиглэлээр сурж байгаа болон сонирхсон хүн бүрт зориулав

Дэлхийн худалдааны байгууллага ба Монгол улс

2009-07-27 17:08

Дэлхийн худалдааны байгууллага ба Монгол улс

Олон улсын худалдааг чөлөөтэй болгох зорилготой GATT-ын хэлэлцээр нь,1995.01.01-оос эхлэн Дэлхийн Худалдааны Байгууллагаар солигдсонтой хамт олон улсын худалдааны хэлэлцээрийн хүрээ шинэ үе шатанд гарсан байна. Дэлхийн худалдааны байгууллага нь, одоогоор 148 гишүүнтэй бөгөөд Монгол улс нь 1997 оны 1 дүгээр сарын 19-нд гишүүнээр элссэн.

1997 он хүртэл Монгол Улс зөвхөн 14 улс орнуудтай худалдааны хэлэлцээртэй буюу нэн тааламжтай нөхцлөөр худалдаа хийж байсан бол өнөөдөр ДХБ-ын гишүүн 140 гаруй улстай энэ нөхцөлөөр худалдаа хийх боломж бүрджээ.

Монгол улс ДХБ-д гишүүнээр элсэхдээ, худалдааны бодлогоо олон талт худалдааны дүрэм журамд нийцүүлж боловсронгуй болгох, импортын татвар хураамж, татварын горим, тарифын бус арга хэмжээ, урамшуулал болон үйлдвэрийн бодлого, хувьчлалын хөтөлбөр, хөрөнгө оруулалт, гаалийн журам зэрэгтэй холбогдсон 20 гаруй үүрэг амлалт авсан.
Эдгээр үүрэг амлалтын хүрээнд, Монгол Улс дараахь арга хэмжээг авсан байна.

  1. Гаалийн үйлчилгээг хялбаршуулах, шат дамжлагыг нь цөөрүүлэх, тарифыг бууруулах зорилгоор гадаад худалдаатай холбоотой 30 гаруй хуулийг шинээр гарган, нэмэлт өөрчлөлт оруулсан байна.
  2. ДХБ-ын өмнө гадаад худалдааны тарифыг тогтоох дээд хэмжээг дунджаар 20% (bound rates) байлгахаар амлалт авсан байна. Гэхдээ 2007 оны байдлаар Монгол улсын импортын бараанд тогтоосон тарифын дундаж хэмжээ нь 5%-тай байна. Энэ хэмжээг 1997 оны өмнөх гадаад худалдааны тарифын хэмжээтэй харьцуулахад бараг 70%-аар буурсан. Экспортын хувьд цөөхөн хэдэн нэрийн бараанд татвар тавьдаг бөгөөд үүнд гол онцгойлох бүтээгдэхүүн нь боловсруулаагүй ноолуур юм.
  3. Түүнчлэн ДХБ-ын бусад үүрэг амлалтын хүрээнд гадаад худалдаандаа ямар нэгэн тооны хязгаарлалт /quato/ тогтоогоогүй, дотоодын үйлдвэрлэгчдэд ямар ч улсын дэмжлэг /subvention/ үзүүлээгүй байна.
  4. Оёмол сүлжмэл эдлэлийн салбарт, үйлдвэрлэлийн зориулалтаар импорталж буй үндсэн болон туслах материал, түүхий эд, сэлбэг хэрэгслийг гаалийн болон НӨА татвараас чөлөөлсөн.
  5. Үндэсний стандартыг олон улсын стандартад нийцүүлэх арга хэмжээ авч байгаа зэргээр чөлөөт худалдааг дэмжих бодлого баримталж байна. Монгол улс нь ДХБ-ын хүрээнд өөрийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс, “G-33”, “Шинээр элссэн гишүүн-орнуудын бүлэг”, ба “Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын бүлэг”-т нэгдсэн байна.

Дэлхийн худалдааны байгууллага

дээшээ

GATT гэж юу вэ ? GATT-ын үндсэн дүрмүүд

Олон улсын худалдааг өргөжүүлэхийн тулд гаалийн тарифын хэмжээг харилцан бууруулахын тулд 23 орон 1947 оны 10 сард “Худалдаа ба Гаалийн тарифын Ерөнхий Хэлэлцээр”-т /GATT/ гарын үсэг зурцгаасан байна. Энэхүү хэлэлцээр анх “түр зуурын” хэмээн зурагдсан авч, 1948 - 1994 оны хооронд олон улсын худалдааны ерөнхий эрх зүйн хүрээ болж байсан.

GATT нь доорх 4 дүрмийн дээр үндэслэн байгуулагдсан болно.

  1. Most Favoured Nation Clause, Non-discrimination
    Үндэсний нэн тааламжтай нөхцөл буюу тэгш эрх
    Энэ нөхцөл нь, гишүүн орнуудын хоорондох ялгаварлан гадуурхах асуудлыг арилгах зорилго агуулсан. Энэ дүрмийн дагуу гишүүн орон нь бусад ямар нэгэн оронд худалдааны тааламжтай нөхцөл байдлыг бий болгон өгсөн бол GATT-ын бусад гишүүн орнуудад ижил нөхцөлийг олгох ёстой. Гэхдээ энэхүү дүрэмд Гаалийн холбоо, Чөлөөт худалдааны бүсийн хэлэлцээр, Хөнгөлөлтийн ерөнхий систем (GSP) гэх мэтчилэн хөгжиж буй орнуудад олгодог гаалийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт зэрэг хэлэлцээрийн нөхцөлүүд хамаарахгүй. 
  2. National Treatment
    Үндэсний харьцаа
    Үндэсний харьцааны дүрэм нь, дотоодын зах зээлийн худалдааны хууль дүрмүүд нь дотоодын бүтээгдэхүүн болон импортын бүтээгдэхүүн аль алинд ч адилхан үйлчлэх ёстойг тусгасан байна. Энэ дүрэм нь, бараа, үйлчилгээ ба оюуны өмчийг улсын хилээр нэвтрэн зах зээлд орсны дараа үйлчилнэ. Тийм болохоор энэхүү дүрэмд гаалийн татвар хамаарахгүй.
  3. Гаалийн татваруудыг бууруулан тогтворжуулах
    GATT-ын хүрээнд хамгийн түрүүнд гаалийн татваруудыг бууруулахаар хэлэлцээр хийгдсэн байна. Гишүүн орон бүр, тодорхой гаалийн татварын хэмжээнээс илүү гаргалгүйгээр (bound rates) гаалийн татвараа тогтоох ёстой билээ.
  4. Гаалийн тарифээр хамгаалах
    Худаалдаанд дотоодын зах зээлийг хамгаалах хамгийн ил тод арга бол гаалийн тарифээр хамгаалах явдал юм. GATT –ын хүрээнд тарифын бус ихэнх худалдааг хязгаарлах хууль дүрэм гаргахыг гишүүн орнуудад хориглодог.

GATT-ын хүрээнд хийгдсэн хэлэлцээнүүд

Жил

Хэлэлцээ

Хэлэлцээний гол асуудлууд

Орнуудын
тоо

1947

Женев

Гаалийн тариф

23

1949

Аннеси

Гаалийн тариф

13

1951

Торквай

Гаалийн тариф

38

1956

Женев

Гаалийн тариф

26

1960-1961

Диллоны хэлэлцээ

Гаалийн тариф

26

1964-1967

Кеннедийн хэлэлцээ

Гаалийн тариф болон антидампингийн хэмжээ

62

1973-1979

Токион хэлэлцээ

Гаалийн тариф, тарифын бус хязгаарлалт, “бүтцийн” хэлэлцээрүүд

102

1986-1994

Урагвайн хэлэлцээ

Гаалийн тариф, тарифын бус хязгаарлалт, худалдааны дүрмүүд, үйлчилгээ, оюуны өмч, арбитрын асуудал, оёдол,сүлжмэл, хөдөө аж ахуй, ДХБ-ыг байгуулах гэх мэт

123

2001-

*Дохагийн хэлэлцээ

Хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрийн салбар, үйлчилгээ, оюуны өмч

 

Урагвайн хэлэлцээн тойм

дээшээ

Урагвайн хэлэлцээ 1986 оны 9 сард эхэлсэн бөгөөд 1993 оны 12 сард дуусгавар болсон. Үүнээс өмнөх хэлэлцээнүүдэд гаалийн татварыг хөнгөлөх асуудал яригдаж байсан бол, Урагвайн хэлэлцээнд гаалийн татвар түүний хажуугаар, дэлхийн худалдааны хууль дүрмийн талаар гишүүн орнууд 29 гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурцгаасан байна.

Урагвайн хэлэлцээн үед хийсэн хамгийн чухал хэлэлцээр бол ДХБ хүрээнд худалдааны асуудал зөрчилдөөнийг шийдэх арбитршүүхын байгууллагыг бий болгосон явдал юм.

Урагвайн хэлэлцээрийн дагуу гишүүн орнууд тодорхой үе шатлалтайгаар гаалийн татвараа бууруулж тагтворжуулах амлалт авцгаасан байна.

Дохагийн хэлэлцээ

Дохагийн хөгжлийн хэлэлцээ нь ДХБ-ын хүрээнд хийгдэж буй анхны хэлэлцээ юм. Энэ хэлэлцээ нь чөлөөт худалдааг бий болгох зорилгоор, худалдааны саад тотгоруудыг багасгах талаар явагдаж байгаа юм. Хэлэлцээ, 2001 онд Катарын Доха хотод сайд нарын түвшний хурлаар эхэлсэн бөгөөд, дараагаар нь Мексикийн Канкун /2003/ болон Хятадын Хонг Конгод /2005/ болсон ижил түвшний хурлаар үргэлжилсэн байна. Үүнтэй холбоотой мөн Женевт /2004/, Парист /2005/, ахин Женевт /2006/ онд уулзалтууд болсон.

Канкунд /2003/ хөдөө аж ахуй, үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд, үйлчилгээ мөн гаалийн кодчилолын системийн талаар хэлэлцсэн байна. Хөдөө аж ахуйн салбарын хэлэлцээрт ЕХ болон АНУ нааштай хариулт өгөөгүй байна.

Женевт /2004/ хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний тарифын хэмжээ болон дэмжлэгийг бууруулах асуудал дахин сөхөгдсөн байна. Боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүний гаалийн тарифын хэмжээг багасгахыг хөгжиж буй орнууд зөвшөөрсөн боловч тус орнууд өөрсдийн гол салбаруудыг хамгаалах бодлого явуулахаа мэдэгдсэн.

Парист /2005/ хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд ялангуяа тахиа, үхэр болон будааны асуудал дээр АНУ, ЕХ, Австрали, Бразил, Энэтхэг зөвшилцөлд хүрч чадаагүй байна. Хонг Конгод /2005/ 2013 он хүртэл хөдөө аж ахуйн экспортын бараанд үзүүлж буй дэмжлэгийг арилгахаар орнууд хэлэлцээнд хүрсэн байна. Мөн НҮБ-ын хөтөлбөрийн дагуу хөгжингүй орнууд зах зээлээ ядуу буурай орнуудад нээх болон 2006 оны сүүл гэхэд нэгдсэн чөлөөт худалдааны дүрмийн багц боловсруулах асуудлууд яригдсан байна.

Женевт /2006/ хөдөө аж ахуйн салбар дахь улсын дэмжлэг, импортын татварыг бууруулах асуудал хэлэлцэгдэн ямар нэгэн үр дүнд хүрээгүй болно.

Дохагийн хэлэлцээ 2006 оны эцэс хүртэл 4 жил үргэлжлэхээр төлөвлөгдсөн байсан авч, өнөөдрийг хүртэл тодорхой амжилтанд хүрээгүйн улмаас үргэлжлэхээр болсон. Дэлхийн Худалдааны байгууллагын бий болгохыг зорьж буй худалдааны систем нь гадаад худалдаа эрхлэгчдэд маш их ач холбогдолтой билээ. Жишээлбэл “зах зээлд ороход найдвар” болно. Урагвайн хэлэлцээрийн хүрээнд ихэнх орнуудын гаалийн татварын хэмжээ буурч тогтворжсоноос, гадаадын зах зээлд нэвтрэх асуудал илүү хялбар болсон. Түүнчлэн гаалийн тарифийг тогтмол байлгах журмаас үүдэн гишүүн орнууд гаалийн татварыг гэнэт нэмэх магадлал багассан. Урагвайн хэлэлцээрийн хүрээнд зөвхөн бараан бус түүнчлэн гишүүн орнуудад эрх зүйн үүрэг хүлээлгэсэн үйлчилгээний гэрээнүүд батлагдсан.

Худалдааны эдгээр хэлэлцээрүүд нь гадаад худалдаа эрхлэгчдэд худалдааны боломж олгоод зогсоогүй мөн дотоодын жижиг дунд үйлдвэрлэгчдийн эрх ашгийг

Like | Ангилал : Худалдаа | Нийтэлсэн : Wisdom | Уншсан (2528) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. otgoo :
    2013-05-01 19:28

    my naiz sain shuuuuuuuuuuu

  2. hishigsuren :
    2013-04-18 18:59

    mash sain medeelel bna

  3. uka :
    2013-01-27 22:46

    Sn bnuu?bi delhn hudaldani baigullaga ba mongol uls gsn sedweer kursiin ajil hh gj bgaa ymaa,iluu delgerengu medeell bolon nom zergg haanaas iluu olj boloh we helj ogj tuslaach

  4. DarlinG :
    2012-03-21 00:34

    dawgui bnaaa

  5. julie :
    2012-03-19 16:09

    Buh medeelel Googlees haihad oldono

  6. uyanga :
    2011-04-14 14:57

    hi mash sain medeelel bn bayarlalaa iluu ih gattiin uusel odoogiin yil ajilgaa, bolon mongoliin hudaldaand guitsetgej bui uurgiin talaar medeelel ogch tuclaach eswel yamar nomnoos haanaas iluu delgerengui medee;e;awch boloh weee hariu

  7. bymbasuren :
    2010-12-07 18:58

    bayrlrlaa bagshaa

  8. bolor :
    2010-10-26 23:32

    20 n amlalt n delhin hudaldaanii baiguullaga ba mongol uls gd nom n deer todorhoi bn lee..

  9. Alex :
    2010-10-26 03:31

    Маш сонирхолтой, ойлгомжтой, хэрэгцээтэй мэдээлэл байлаа. Баяралаа.

  10. linata :
    2010-10-25 01:21

    ugsun 20n amlaltiig haanaas olj boloh ve?

Сэтгэгдэлийн тоо : 12 Сэтгэгдэлийн хуудас 1 2 > 

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл